Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван насны эрлийз морьдыг уралдуулахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж. Тус зураглалд уяачид болон морь ачсан тээврийн хэрэгсэл хаана байрлах зэрэг мэдээллийг тодорхой зааж өгсөн гэдгийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.

7  дугаар сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана.

7 дугаар сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.

7 дугаар  сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Ийнхүү уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулах аж.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул  “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүртгэл хийж байгаа.Уяачдадаа хандаж хэлэх зүйл байна. Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг үндсэн шаардлагууд өмнөх жилийнх шиг шаардлагыг тавина. Өнгөрсөн жил “Таван Богд Корпораци” унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.

Гол усны аюулаас урьдчилан сэргийлээрэй
Гол усны аюулаас урьдчилан сэргийлээрэй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.