Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хоёр хүү усанд осолдож амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Он гарсаар 21, баяр наадмын амралтын өдрүүдэд 9 хүн голын усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар ОБЕГ-оос мэдээлж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн.

Тэгвэл дахин хоёр хүүхэд усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-нд буюу өчигдөр өдрийн 14.55 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан байжээ. Тиймээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, гол усаар тоглуулахгүй, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хустайн Байгалийн Цогцолборт газраас нийт 14 суманд 620 тарвагыг сэргээн нутагшуулжээ
Хустайн Байгалийн Цогцолборт газраас нийт 14 суманд 620 тарвагыг сэргээн нутагшуулжээ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ