Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хөгжлийн газар, 9 дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд, нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд баяр наадмын өдрүүдэд мөн ажиллах юм.
Өнөөдөр гол усны гүн, хүн осолдох өндөр эрсдэлтэй, эргүүлэг ихтэй газруудад иргэдэд зориулсан мэдээлэх самбарыг 10 байршилд байрлууллаа. Мөн ойрын өдрүүдэд бороо орох төлөвтэй байгаа тул эцэг эхчүүд та бүх хүүхдийг харгалзах хүнгүй гол ус руу явуулах, хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар