Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандахгэрэл: Баярын өдрүүдээр 9 хүн голын усанд амиа алдсан харамсалтай тохиолдол гарлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

ОБЕГ-оос гол усны үерийн талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр "Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн байгаа. Үүний улмаас тус голын далан сэтэрч, нийт 26 хорооны 31 мянган өрхийн 128 мянган хүн үерт өртсөн. БЗД, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, СХД-т үерт өртсөн 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн" гэв.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "Баяр наадмын амралтын өдрүүдэд аймаг, нийслэлд нийт 9 хүн голын усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар 5 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт 2,300 гаруй бог мал усанд урсаж хорогдсон гэх мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна. Дээрх бог малуудын сэг зэмийг устгах ажлыг харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгаа.

Мөн Дархан-Уул аймгийн тахианы аж ахуй эрхэлдэг газрын 1,500 орчим тахиа үерийн усанд хорогдсон гэх мэдээлэл ирсэн" гэлээ.

Он гарснаас хойш голын усанд 21 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш голын усанд 21 иргэн амь насаа алджээ
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр дахин бүртгүүлэхээр 104 хүн баримт бичгээ СЕХ-нд ирүүллээ
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр дахин бүртгүүлэхээр 104 хүн баримт бичгээ СЕХ-нд ирүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.