Монгол Улсын Засгийн газар 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг хийж баталсан.
Гэвч дүрмийн өөрчтийн талаар бөх сонирхогчид хийгээд МҮБХ мөн зарим бөхчүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
"Наадам ингэж зохион байгуулахгүй ээ андууд аа. Хэлэх гэсэн бүх зүйлийг минь хэлчихжээ. Бас намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярихаа болино уу. Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд баталбал хэл ам гарахгүй дээ" гэжээ.