Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн харцага цолны даваа болох зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр шинээр начин цолны болзол хангаад байсан Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганхуягийг амлан авч барилдаж дэгээ ороох мэхээр өвдөг шороодлоо.
Ингэснээр өнгөрсөн жилийн үзүүр бүх Б.Орхонбаяр арслан энэ жилийн наадмын барилдаанаа өндөрлүүлж, аймгийн арслан Г.Ганхуяг одоогийн байдлаар аймгийн цолноос шууд харцага цолонд хүрлээ.
Хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.