Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид, нийт 701 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Эдгэээрийг задалбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүний шинжилгээ, тандалтын 8 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Нэг нь цэргийн сургуулийн оюутан 56 хоног эмчлэгдээд гарч байна. Нөгөө нь 37 настай оюутан 42 хоног эмчлэгдсэн.
Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнээс 197 тохиолдол эдгэрсэн байна. Одоо эмчилгээнд 30 хүн байна.Биеийн байдлын хувьд 27 хүн хөнгөн, хүндэвтэр 3 хүн байна