Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тамгаа гардаж авснаар үүрэгт ажилдаа орлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр /2020.07.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

 

Ажил хүлээлцэхэд Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга М.Баярмагнай нар байлцав.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан   “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна. Уг зорилтыг хэрэгжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл тамгаа гардлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл тамгаа гардлаа
 
Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо
Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.