Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. 

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт хадгалалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Агаар,орчны бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийв.  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг тус бүрт 60 мянган тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан  ажиллаж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш  үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. “Тавантолгой түлш” үйлдвэр энэ сарын 06, 07-ны өдрүүдэд 294.7 тн түлш үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрийн хашаанд битүү агуулахад 1894 тн түлш хадгалагдаж байна. Мөн  350тн түлш 5 агуулах руу, 8тн түлш борлуулалтын цэг руу ачигдсан болон борлуулалтын цэг, түлш нөөцлөх агуулахын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Энэ сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлшийг нөөцлөх аяныг эхлүүлсэн бөгөөд дундын болон хангамжийн баазыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн ирэх сарын 01-нээс эхлэн амжиргааны түвшин доогуур иргэдэд сайжруулсан түлш олгох ажлыг зохион байгуулах юм байна.

Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлана
Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.