УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Улс төрийн намын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх заалтаараа олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан боловч өнөөдөр чуулганы хуралдаанаар ийнхүү эцэслэн баталлаа.
ЧУУЛГАН: Малчдын НДШ-ийн 50 хувийг улсаас төлөх хууль батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.