Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Гэм буруутайд тооцогдсон 32 иргэний шүүхийн шийдвэрийг 14.00 цагт танилцуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байгаа. Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан байдаг. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэж, шүүх хуралдаан энэ сарын 3-наас хойш үргэлжилж байна.

Улмаар 32 шүүгдэгч, дөрвөн компани, тэдгээрийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд өөрсдийн үг, саналаа хэлж дууссан тул Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг өнөөдөр 14.00 цагт танилцуулахаар болсон байна.

Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа
Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.