Дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан Баянгол, Баянзүрх дүүргийн халуун усыг хязгаарлаад байсан билээ. Тэгвэл наймдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн 16-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлахаар болжээ. Засварын ажил 3-12 үргэлжлэх аж.
Халуун ус хязгаарлах байршлууд:
-Эх нялхасын эрүүл мэндийн төв
-УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-аас хангагддаг хэрэглэгчид
-МҮОНРТ
-УДДТ-80
-Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид
-ТЗУГазар
-2, 3, 4, 6-р бичил хороолол
-Төв гандан хийд
-87, 73-р сургууль орчим
-Богд-Ар хороолол орчмын айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх гэж буй. Эдгээр газрууд нь хуваарь ёсоор дулаан хангамжийн тоноглолд зуны засвар хийх хамгийн сүүлийн байршлууд юм. Харин 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.