Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Түвдэндорж: Эдийн засгийн форум Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд оруулна

Огноо
Унших
1 минут 24 секунд

Монголын эдийн засгийн форум 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй. Тодруулбал энэ сарын 09, 10-ны өдрүүдэд болох юм. Тэгвэл тус форумын онцлог, ач холбогдлын талаар ЭЗХЯ-наас мэдээлэл хийлээ.

ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд дэлхий даяар олон орнуудад зохион байгуулагддаг. Монгол Улсын энэ жилийн чуулга уулзалтаар дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон дэлхийн топ хэвлэлийн агентлагууд ирж оролцож байгаа. Энэ хурлаар үр дүн гэхээс илүү дэлхийн анхаарлын төвд хоёр өдрийн турш Монгол Улсыг аваачих юм.

Тиймээс Монгол Улс бүхий л бололцоогоо энэ хоёр өдөрт дайчилж ашиглах ёстой. Бид хөрөнгө оруулалтын салбарт гаргаж байсан өмнөх удаагийн алдаа сургамжуудыг давтах ёсгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрыг зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа хурлаар авч хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-аар хэлэлцүүлээд эхэлсэн байгаа. Тиймээс энэ удаагийн форум бизнесийн боломжуудыг олгож байгаагаараа онцлогтой.

Ч.Маралмаагийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлах, жолоо барих эрхийг 3 жилээр хассаныг хэвээр үлдээж шийджээ
Ч.Маралмаагийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлах, жолоо барих эрхийг 3 жилээр хассаныг хэвээр үлдээж шийджээ
 
БАЙНГЫН ХОРОО: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.