Ардчилсан нам дахь Улс төрийн клубүүдийн “GRAND MEETING” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр 14 цагаас болно.
Тус зөвлөгөөний үндсэн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, Ардчилсан нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубүүд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсож, олон нийтэд сурталчлан таниулахад орших аж.
Оролцогчид: Ардчилсан намын удирдлага, ҮБХ-ны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, дунд шатны ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн клубүүдэд харьяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүд байна.
Хэлэлцүүлгийн сэдвүүд:
-Улс төрийн эстаблишмэнт ба АН-ын шинэчлэл
-Шинэ улс төр, залуучуудын оролцоо
-МАН: Ам ажлын зөрүү, алдагдсан он жилүүд
-Дэлхий ба Монгол (технологийн хөгжил, ОУ-н чиг хандлага) болон бусад сэдвүүд багтжээ.