Монгол Улсын ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор 2023 оноос эхлэн шаталсан татварын систем татар төлөгчдийн тодорхой хувьд хэрэгжиж эхлэх гэж байгаа талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ирэх онд орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор шаталсан татварын зохицуулалтыг оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 817.2 мянган татвар төлөгч иргэн байна. Үүн дотор хамгийн өндөр цалинтай 1.3 мянган иргэд шаталсан татварын ангилалд хамаарна. Засгийн газрын өргөн барьсан шаталсан татварын төсөл дээр УИХ ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулаагүй.
Тухайн 1.3 мянган иргэнд хамаарах татварын шаталсан системийн хувьд сарын цалингийн орлого нь 10 сая хүртэлх бол 10 хувиар, 11-15 сая хүртэл бол 15 хувиар, харин сарын орлого нь 15 саяас дээш бол 20 хувиар татварыг нэмэгдүүлж тооцохоор болсон байгаа. Энэ нь нэг талдаа орлогын тэгш бус байдлыг бууруулахтай холбоотой гаргасан бодлого гэж үзэх хэрэгтэй. Энэхүү татварын шаталсан нэмэгдэл нь нийт татвар төлөгчдийн 0.1 хувьд хамаарч байна.