Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн залуу малчдын төлөөлөл туршлага судлах аяллын хүрээнд Норовлин сум дахь үхрийн эрчимжсэн аж ахуйтай танилцаж, туршлага судаллаа.
Энэхүү сургалт, аялалд хамрагдсан залуус “мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил их зүйлийг харж, мэдсэндээ талархалтай байгаагаа илэрхийлээд цаашид дэлгэрүүлэн судалж, аж ахуйгаа өргөжүүлэх, малынхаа ашиг шимийг сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа хэллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төслийн хүрээнд энэхүү туршлага судлах аяллыг зохион байгуулж байна.