Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бугат суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг түр хориглох, өвчтний ойрын хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн Есөнбулаг сумын гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ дамжин өнгөрүүлэх тээврийн хэрэгслийг хэвийн явуулж байна гэж аймгийн онцгой комиссоос мэдээллээ.