Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.
Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцлоо гэж шүүхээс мэдээллээ.