Хөгжлийн банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар танилцуулсан. Тэрбээр,
"Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй" гэв.
Сануулахад, Түүнийг авлига авсан гэх үндэслэлээр зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэрийг Анхан шатны шүүхээс гаргаж байсан юм.