Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал ирэх маргааш буюу ирэх даваа гарагт болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

УДШ-ээс өнгөрөгч оны 12 дугаар сард Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт холбогдох 5 жилийн ялыг хэвээр үлдээж, 73 сая төгрөг гаргуулах байсныг 246 сая төгрөг болгон өөрчилсөн байдаг.

Ё.Баатарбилэгийн хувьд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл ирэх Даваа гараг буюу есдүгээр сарын 8-нд Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн Ё.Баатарбилэг тэргүүтэй 41 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал өглөө 09:00 цагаас товлогдоод байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэл маргааш дуусна
 
Хар тамхи борлуулдаг 1 бүлгийн 4 этгээдийг баривчилж, 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг хураан авчээ
Хар тамхи борлуулдаг 1 бүлгийн 4 этгээдийг баривчилж, 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.