Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамбыг хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцов

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбыг шүүхээс НВЦ ХХК зээл авах шалгуурыг хангаагүй байхад давуу байдал олгосныхоо хариуд НВЦ ХХК-ийн захирал Н.Баатарбилэгээс Month blanc брендийн хэтэвч хахууль авсан, Бишрэлт ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдын хамаарал бүхий Монгол мах экспо компанийн хэрэгжүүлж буй төслийг болон Монгол эм концерн компанийн зээлийн хүсэлтүүдийг ТУЗ-д хэлэлцүүлж Month blanc брендийн үзэг авч, хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцов.

ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.