Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: “Бэрэн групп“ ХХК-д зээл олгоход би нөлөөлөөгүй. ТУЗ-ийн гишүүдийн эрх мэдлийг 2017 оны хуульд тусгасан юм билээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 50 секунд

Хөгжлийн банкны том зээлдэгч нарын нэг "Бэрэн групп" ХХК-ийн зээл олголттой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татаад буй. Учир нь тэрбээр 2013 онд дээрх компанийг Хөгжлийн банкнаас зээл авах үед ТУЗ-ийн гишүүн байсан гэдэг. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

-Хөгжлийн банкны 87 зээлдэгчийг яллагдагчаар татаж хэрэг нь шүүхэд шилжсэн. Түүн дотор байгаа том зээлдэгч нарын нэг болох "Бэрэн групп" ХХК-д таныг зээл олгосон асуудлаар мөн яллагдагчаар татан, шалгаж буй. Та үнэхээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн үү?

-Хөгжлийн банк анх 2011 онд байгуулагдаад тухайн үед хуульдаа Монголбанкнаас, банкны холбооноос, мөн МҮХАҮТ-ээс тус бүр нэг хараат бус гишүүн орж ажиллана гэж заасны дагуу би тухайн үед Монголбанкийг төлөөлж, ТУЗ-д ажиллаж байсан. Ингэхдээ 2011-2014 он хүртэл ажилласан байдаг. Тухайн үед анхны Солонгос удирдлагатай баг орж ирж ажилласан. Дараа нь Удирдлагын баг солигдох үед би ч мөн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдсөн байдаг. Би 2013 онд Монголбанкнаас өргөдлөө өгөөд гарч байсан.

-"Бэрэн групп" ХХК Хөгжлийн банкнаас 2013 онд 27.2 сая ам.долларын зээл авч дараа нь , 2017 онд 18 сая ам.долларын зээл авсан байдаг. Таныг эхний зээл олголттой холбогдуулан шалгаж байгаа гэсэн үг үү?

-2013 онд "Бэрэн групп" ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авах үед ТУЗ-ийн гишүүн байсан гэж намайг холбогдуулж байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хууль анх 2011 онд гарч 2017 он хүртэл мөрдөгдсөн. Энэ хуулийн хүрээнд тухайн цаг үед ТУЗ-д ажиллаж байсан хүмүүст зээл олголтод шийдвэр гаргах эрх байгаагүй. Харин 2017 оноос хойш эрх мэдэлтэй болсон байдаг. Тэр утгаараа 2012 онд ажиллаж байсан ТУЗ-ийн гишүүдийг шинэ хуулийн хүрээнд эрх мэдэлтэй гэдэгт хамаатуулж зээл олголтын шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөн байх магадлалтай гэж хуулийнхан үзсэн. Уг нь надад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй л дээ.

-Таныг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хэн нэг улс төрийн өндөр албан тушаалтан шийдвэрийн процесст нөлөөлсөн зүйл байсан уу?

-Ер нь бол Монгол Улсад хууль засагладаг. Хуулиа дээдэлдэг ийм л зарчимтай ажилладаг шүү дээ. Тэгэхээр 2011 оны хууль дээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа зээлийн хөтөлбөр нь өөрөө УИХ-аар батлагдаад Засгийн газраас шийдэгдээд орж ирсэн. Угаасаа хуулинд нь тэгээд заачихсан байсан. Хөгжлийн банкны зээл олголтыг Зээлийн хороо шийддэг. Хөгжлийн банкны ТУЗ бол өөрөө дотоод үйл ажиллагааны дүрэм, ашигт ажиллагаа, хүү, хураамжийн хувь хэмжээг тогтоох ч гэдэг юм уу яг л банкны дотоод үйл ажиллагаанд зориулсан л дүрэм журмыг батлах л үүрэгтэй байсан. Тэрнээс биш зээл олголтод оролцдоггүй байсан.

СУРВАЛЖИЛГА: Эрэгтэй дээл 250-450 мянга, эмэгтэй дээл 180-320 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Эрэгтэй дээл 250-450 мянга, эмэгтэй дээл 180-320 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.