Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилж, МӨРДӨН БАЙЦААХ АЛБА шалгаж эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

“Гандантэгчилэн" хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг байж болзошгүй асуудал гарч, хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Тэгвэл хэргийн харьяаллыг өөрчилж, Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харъяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харъяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харъяалал тогтоосон насан хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна.

Сануулахад, өнөөдөр Гандантэгчилэн хийдээс уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй нийтийн тээвэр” сургалт боллоо
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй нийтийн тээвэр” сургалт боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд