Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч МАН-ын бүлэг дахин байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн, ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.
Хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Англи хэлийг хуульчилснаар бид түүх бүтээнэ. Энэ түүх өнөөдрийн хоёр айлчлалаас чинь чухал шүү. Англи хэлийг хуульдаа тусгаж байж багш бэлтгэхээс эхлээд төсөв хөрөнгө тавигддаг юм. ХҮН нам англи хэлийг хуульчлах ёстой гэсэн байр сууриа хатуу хамгаална" хэмээлээ.