Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Гадаад хэл сурах нь усанд сэлж сурахтай адил. Орж байж л сурна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар "Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт унасан юм.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр "Гадаад хэл сурах нь усанд сэлж сурахтай адил. Орж байж л сурна. Тэгээд ч "Англи хэл бол гадаад үндсэн хэл мөн" гэх мэт хуульчлах нь хөгжлийн баримжаа чигээ зааж буй улс төрийн тунхаглал болох учиртай. Боловсролын сэдвээс хальсан том тунхаглал. Тусгаар тогтнол ганхах биш улам батжина. Хүүхэд багачуулдаа хэзээ, юу заахаа тунхаглаж зүрхлэхгүй тусгаар тогтнол гэж юу байсан юм" гэв.

Ч.Хүрэлбаатар: Банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх хэрэгтэй
Ч.Хүрэлбаатар: Банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх хэрэгтэй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.