Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 3 хүн эдгэрч, 334 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид,  нийт 334 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Эдгээрийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ, тандалтын 7 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан шинжилгээ, Токио-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр гурван  иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 22 настай эрэгтэй  48 хоног эмчлэгдэн эдгэрлээ. 36 настай эрэгтэй 37 хоног эмчлүүлсэн. Мөн 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдэн эдгэрлээ.  Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнээс 188 хүнийг эмчлэн эдгээлээ. 

Одоо эмчилгээнд 32 хүн байна. Өчигдөр Алтанбулаг боомтоор 134 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүсийг Дархан-Уул аймгийн ажиглах байранд тусгаарласан. 

Д.Нарангэрэл: Өвөрмонголд тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсан
Д.Нарангэрэл: Өвөрмонголд тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсан
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга