Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийг эрэлхийлэгч залууст зориулсан “UPTADE 2023” фестиваль болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийгэмдээ эерэг, бодит өөрчлөлтийг бий болгохыг хүссэн хүн бүрд зориулан “UPTADE 2023” фестивалийг “ЦойлогсоZ” залуусын нэгдэл, “Лантуун дохио” ТББ, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хамтын сэтгэлгээ, залуусын нийгмийн оролцоог дэмжих уг фестиваль энэ жил өргөжин тэлж 10 мянган залууг нэгтгэхийг зорьж буй.

Онцлох оролцогчид

Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 24-25-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох энэхүү арга хэмжээнд ирснээр та боловсрол, байгаль орчин, инновацын талаар сонирхолтой мэдээлэл авч, олон олон хөтөлбөрт оролцох боломжтой. Тухайлбал, Харри Поттерын ертөнцөөр “аялуулах”, ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх зэрэг оролцоонд суурилсан хөтөлбөрүүд, боловсрол, амьдралын хэв маяг, технологи, инновацын салбарын хэлэлцүүлгүүд, холбоо харилцаагаа тэлэх боломжууд таныг хүлээж байна.

Онцлох хөтөлбөрүүд

Нийгэмдээ эерэг, бодит өөрчлөлтийг авчрахыг хүсэж буй хүн бүрийн цуглах баярт зочлон шинийг туршиж, залуусын бодит туршлагаас суралцаарай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.updatefestival.com/ холбоосоор авах боломжтой.

Сайд асан Н.Батбаяр: “Чингис“ бондын мөнгийг ИХ ХААН маань илгээсэн гэж би бэлгэшээсэн
Сайд асан Н.Батбаяр: “Чингис“ бондын мөнгийг ИХ ХААН маань илгээсэн гэж би бэлгэшээсэн
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.