Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн усанд автсан жоншны уурхайн гүнээс хоёр иргэний цогцсыг гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өлгий багийн Өндөр-Овоо гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй босоо ам руу урсаж орсон бөгөөд тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирээгүй тухай бид өмнө мэдээлсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид, Уул уурхайн аврах анги, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид жоншны уурхайн 31 метрийн босоо, 30 метрийн хөндлөн урттай уурхайн гүнд ажиллаж байсан Ж /40 настай, эрэгтэй/, С /33 настай, эрэгтэй/ нарыг гаргахаар ажиллаж, уурхайн аманд хуримтлагдсан нийт 650 м3 усыг соруулж гаргасан байна.

Мөн уурхайн гүний 3 дугаар түвшний хэвтээ малталтын аманд үерийн усаар орсон шавар, чулууг цэвэрлэж, усыг шавхаж, 31 дэх метрийн гүний 30 метрийн хөндлөн малталтын урд зүгт 30 дахь метрээс энэ сарын 20-ны өдрийн 11:10 цагт иргэн С, 11:40 цагт Ж нарын цогцсыг олж гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ
 
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.