Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үерийн усаар дүүрсэн жоншны уурхайн гүнээс хоёр иргэн гарч чадаагүй тул ус соруулах ажиллагааг үргэлжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын Өлгий багийн “Өндөр-Овоо" гэдэг газар өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан орж, тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:25 цагт ОБГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байсан бөгөөд уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан Ж /40 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/, С /33 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/ нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэн тул “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай 1 насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулаад байна. Мөн “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай 1 насос татан авчруулж байгаа аж.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар зургаадугаар сарын 19-ний өдрийн 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлжээ.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-29-ний хооронд болно
Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-29-ний хооронд болно
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.