Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэбатад ял оногдуулах шүүх хуралдаан эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад ял оногдуулах шүүх хуралдаан 09:00 цагт эхэллээ. Өнгөрсөн Баасан гарагийн 22:00 цагт завсарласан шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцсон юм. 

Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдөр үргэлжилсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны өдрийн 09:00 цагт товлосон билээ. 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. 

Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ
Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ
 
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.