Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ховд аймагт хоёр иргэн "тарваган тахал"-аар өвчилсөн нь онош молекул биологийн шинжилгээгээр батлагдсан.   Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Жаргалант, Цэцэг сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоогоод байсан.

Тэгвэл Ховд аймгийн ЗДТГ-аас "Тарваган тахлын нууц үе 6 хоног дуусч, энэ хугацаанд 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаснаар хөл хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна" хэмээн мэдээлэв. 

 

Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
 
Энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн осолд 164 хүүхэд өртжээ
Энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн осолд 164 хүүхэд өртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.