Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргах үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өчигдөр /2020.07.05/ Антикорона баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын  эмчилгээний тактикийн талаар ярилцлаа. 

ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэхээр боллоо.  

 

Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өглөө.

Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлав
Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлав
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.