Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өчигдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт ажиллахаар тооцоо гарсан. Налайх дүүрэг,Төв аймаг, Улаанбаатар хотоос ажиллах сонирхолтой иргэд санал хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс тодорхой шалгуур тавьж ажилтнаар авч, сургалтад хамруулна. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд боблох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө.

Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэв. 

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо
Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.