ЭМДЕГ-тай гэрээ хийгээгүй зарим рашаан, сувиллын байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн, даатгуулагчдыг төөрөгдүүлж байгаа аж. Энэ талаар ЭМДЕГ-аас дараах мэдэгдлийг хийжээ. Тодруулбал,
“Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.
Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай.
Мөн гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцаарай https://emd.gov.mn/pages/6 " гэлээ.