Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДЦС-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь тендерт оролцож шалгарсан компанийн захирлаас хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дарах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

  • “Д” нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэх;
  • Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “ДЦС-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь тендерт оролцож шалгарсан компанийн захирлаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулахаар болжээ
Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулахаар болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд