Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууныг хориглосон хуулийн эсрэг талд ҮХЦ ажиллах гэж байна. Эцсээ хүртэл тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 26 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2022 онд УИХ-аар баталсан хуурамч шатахууны эсрэг хуульд үүсгэсэн маргааныг ҮХЦ хүлээн авсан тул өнөөдөр ҮХЦ-ийн гадна очиж жагсаал хийхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ талаар тодруулахад тэрбээр "Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие 2019 онд санаачилж, 2021 оны 07 сард батлуулсан байдаг. Тус хуулиар хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольцыг хууль батлагдахаас өмнө онцгой албан татваргүй оруулж ирдэг байсан. Ингээд онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Түүний 75 хувьд нь оргинал дизелийн түлш хийчхээд 25 хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг хольдог. Том торхнынх нь ёроолд сэнс байдаг. Тухайн сэнсээр хольцыг хооронд нь хольдог. Ингээд агуулахаас ачаад нэг шатахуун түгээгүүрт буулгана. Мэдээж түгээгүүрийн цэгт сэнс байхгүй учраас хөдөлгөөнгүй удахаараа тухайн шатахууны хүнд металиуд нь тунаад, хөнгөн металиуд нь ялгараад дээшээ гарчихдаг. Түүнээс болж дизелийн түлш хэрэглэдэг машины апартур нь жил болоод эвдэрдэг. Шатахуунаар ажилладаг машины цахилгаан тоног нь 2 жил болоод эвдэрдэг. Үүнээс болж иргэдийн дийлэнх хэрэглээ болсон приус, портер зэрэг машинуудаараа хохирдог.

Үүнээс гадна та бүхэн санаж байгаа бол гурван жилийн өмнө замын хажууд байгаа цахилгааны шонгын сууриас дээш 20-30 см хэмжээнд хар тортог цохьчихдог байсан. Тэр нь төрийн өмчийн нйитийн тээврийн автобусууд хамгийн муу шатахуун хэрэглэдэг. Түүнээс ялгарч байгаа хүнд металиуд байхгүй юу. Тухайн хүнд металиуд нэг метрээс дээш дэгддэггүй. Гэтэл хамгийн харамсалтай нь бага насны хүүхдүүд тэр хүнд металиар амьсгалж хордож байгаа шүү дээ. Ийм хортой зүйл хийсэн этгээдүүд 80 гаруй тэрбум төгрөгийн ашиг олж, ян бүрийн албан тушаалтнуудыг авлигадаг. Тиймээс үүний эсрэг би тэмцсэн. Хуулиа батлуулж хуурамч шатахуунаас салгачихлаа гэж бодож байтал ҮХЦ үүн дээр маргаан үүсгээд өнөөдөр шидэх гэж байх шиг байна.

Асуудлын гол нь энэ хууль Үндсэн хууль зөрчсөн зүйл огт биш. Ард түмний эд хөрөнгийг эвдэлдэг, хүүхдүүд хүнд металлиар амьсгалж хордож байгаа тэр хуурамч шатахууны хэрэглээнээс салгах гэж л хуулийг санаачилж батлуулсан. Гэтэл энэ бүхнийг эсрэг ҮХЦ ажиллаж байгаад гайхаж байна. Цэц хуурам ч шатахууны найруулдаг этгээдүүдийн 80 тэрбум төгрөгийн ашгийн авлигын нөлөөлд автчихсан юм биш биз гэж хардаж байна" хэмээв.

БШУЯ: ЭЕШ-ын дүн оноог Блокчейнд байршуулах учир хэн ч засах, устгах боломжгүй
БШУЯ: ЭЕШ-ын дүн оноог Блокчейнд байршуулах учир хэн ч засах, устгах боломжгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.