Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Цалин, тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй байгаа 161 мянга хүний тэтгэвэр НЭМЭГДЭХГҮЙ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 9 секунд

Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа тэтгэврийн нэмэгдлийн талаар тайлбар хийв.

Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход нийт 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэвэр авагч 481 мянган иргэний 165 мянга орчмынх нь тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэнэ.

Харин 161 мянга орчим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй. Учир нь эдгээр хүмүүсийн цалин, тэтгэврийн мэдээлэл архиваас олдохгүй байна. Зарим нь сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Төлөхдөө бага хэмжээгээр төлж байсан бол бага гарна. 2012 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаж байсан. Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөөд тэтгэвэр авах боломж бололцоо нь бүрдсэн. Энэ хуулийн хүрээнд 608.000 хүн хуульд хамрагдаж, ажилласан жилийнхээ даатгалыг нөхөж төлсөн байгаа.

Тухайн үедээ 38 тэрбум төгрөг төлж байсан. Одоо бол 2 их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан гэсэн үг. Нөхөж төлөх хууль гаргах нь нийгмийн даатгалын сандаа хүндээр тусдаг.

Тэгэхээр нөхөж төлсөн эдгээр хүмүүсийн тэтгэвэр нэмэгдэхгүй, архив нь байхгүй гэсэн үг" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Тэтгэвэр дээр хэд хэдэн зөрүүний тухай ойлголт байдаг. Тухайлбал, 1990, 2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс. Гэтэл түүнтэй адил мэргэжлийн, ойролцоо жил улсад ажилласан хүмүүс 2020, 2021 онд тэтгэвэрт гарчихаар тэтгэвэр нь өөр байгаад байдаг. Үүнийг итгэлцүүрээр ойролцоо түвшинд аваачна.

Бүгд ижил түвшинд очно гэж байхгүй. Ойролцоо түвшинд гэдгийг ойлгох ёстой. Зэрэглэл ангилал нь ойролцоо боловч ажилласан жил, цалингийн хэмжээгээр хүн бүрт өөр өөр гарна. Тухайлбал, 500 мянган төгрөгийн цалин авч байсан багш 1990 онд тэтгэврээ тогтоолгоод гарсан бол 2022 онд мөн ижил ангилалтай багшийн цалинтай итгэлцүүрээрээ ижил болж ирнэ. 1990 оны итгэлцүүр жишээ нь 2060 байх жишээтэй. 500 мянгыг 2060-аар үржүүлэхээр 1.030.000 мянган төгрөг.

1.030.000-аасаа тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоогоод 2022 онд тэтгэвэрт гарсан багштай ойролцоо түвшинд тэтгэвэр нь ирнэ гэсэн үг. Ингээд итгэлцүүрээр тэр зөрүүг ойртуулсаны дараа дахин нийт тэтгэвэр авагч 496 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 10 хувиар дахиж нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.

Д.Тогтохсүрэн: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь байхаар тогтож, 24 нэр дэвшигч нь жагсаалтад орно
Д.Тогтохсүрэн: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь байхаар тогтож, 24 нэр дэвшигч нь жагсаалтад орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.