Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар 2023 оны төсөвт хийх тодотголоор мэдээлэл хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй хэмээн шийдэрлэсэн байдаг. Тэгвэл уг төслийн хүрээнд өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийхээр болсон байна.

Төсвийн тодотголоор:

  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ2023 оны эхний хагас жилийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт нөхөж олгоно;
  • Ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ бүх тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ;
  • Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэгдүүлнэ;
  • Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ;

Мөн 2023 оны 7 дугаар сарын 1-нээс:

  • Соёл урлаг, биеийн тамир, спортын албан хаагчдын цалингийн доод хэмжээг 780.0 мянган төгрөг болгох;
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 680.0 мянган төгрөгт хүргэх;

2023 оны 10 дугаар сарын 1-нээс:

  • Төрийн мэргэжлийн үйлчилгээ (шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт)-ний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөг болгох;
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 750.0 мянган төгрөг болгох;
  • Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж, албан тушаалын зэрэглэлийг оновчтой болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

Тэгвэл дээрх зүйлсийг санхүүжүүлэхэд төсвөөс нэмж 1.8 их наяд төгрөг шаардагдаад буй юм.

ТББХ: Тойрогт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байх саналыг ДЭМЖСЭНГҮЙ
ТББХ: Тойрогт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байх саналыг ДЭМЖСЭНГҮЙ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.