Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Илон Маскийн “Starlink” компани Монголд салбараа байгуулахаар ХХЗХ-нд хүсэлтээ гаргасан. Ирэх сард тус компанийн мэргэжилтнүүд Монголд ирнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа. Тэгвэл хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр "Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзсан. Уулзалтаар харилцааны холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр дэвшилтэт технологуудыг нэвтрүүлэхээр хамтарч ажиллах талаар ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа “Starlink” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан. Тус компани нь АНУ, Канад, Англи, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Японд 2022, Филиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөдрийн байдлаар 4000 гаруй "Нам орбитын хиймэл дагуул"-ыг хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел сүлжээнд холбосон. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 1226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашдаа хувийн хэвшилтэйгээ хамтраад интернэтийг хүргэж эхлэхэд нэлээдгүй бэрхшээл дагуулна. Тиймээс хаана ч интернэтийг хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд “Starlink” компанийн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлыг өчигдрийн цахим уулзалтаар харилцан тохиролцож, Монгол Улсын Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тус компани Монголд салбараа байгуулахаар ХХЗХ-нд хүсэлтээ гаргаад явж байгаа" гэлээ.

Мөн "Энэ оны гуравдугаар сарын 29-нд “Starlink” компанийн цахим шуудангаар ирүүлсэн хүсэлтийн дагуу дараах арга хэмжээ авсан болно. Тус компанитай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 09.00-10.00 цагийн хооронд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар "Starlink" компанийн зүгээс өөрсдийн технологийн танилцуулгыг хийж, дараах 2 үндсэн үйлчилгээг Монгол Улсад хийх хүсэлтээ байгаагаа уламжилсан. Тодруулбал,

  • “backhaul” буюу харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх – Зөвшөөрлийн тухай хууль – 9.1
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх /интернэтийн үйлчилгээ эрхлэх/ – Зөвшөөрлийн тухай хууль – 9.4

Харин ХХЗХ-ны зүгээс одоогийн хууль журам, тусгай зөвшөөрлийн талаар товч танилцуулж, “Starlink” компанийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх (9.11) болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх (Интернэтийн үйлчилгээ эрхлэх 2 (9.4)) тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг цахим шуудангаар 2023.04.12-д хүргүүлсэн болно.

Уулзалтаар “Starlink” компанийн зүгээс 2 нөхцөл шаардлагыг судлаж үзээд асуух асуултуудыг гаргаж ирүүлсний дараа 2 дахь цахим уулзалтыг хийхээр товлосон бөгөөд одоогоор хариу ирээгүй байна. Түүнчлэн ХХЗХ-ны зүгээс судалгааг хийж “Starlink” -с асуух асуултуудын жагсаалтыг гаргаж байгаа болно.

Мөн “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” хүчингүй болсонтой холбогдуулан ХХЗХ-ны зүгээс ЦХХХЯаманд бодлогын чиглэл хүссэн тухай албан бичгийг 2023.04.13-д хүргүүлсэн болно.

  1. 2023 оны 05 дугаар сарын 02-нд ХХЗХ-ний зүгээс “backhaul”-ийн үйлчилгээний талаар тодруулга мөн ХХЗХ-ний зүгээс харилцааг идэвхжүүлэхэд бүх талаар нээлттэй тухай, мөн Монголын хууль эрх зүйн орчны тайлбарыг цахим шуудангаар “Starlink” компанид хүргүүлсэн.
  2. 2023 оны 05 дугаар сарын 11-нд ХХЗХ-ний зүгээс ТЗ-ийн өргөдлийн маягт, РД-тай холбоотой нөхцөл шаардлагууд, ISP нөхцөл шаардлага гэж 4 баримт бичгийг имэйлээр хүргүүлсэн.
  3. Старлинкээс тодорхой хариу өгөхгүй байсан тул 05.18-нд дахин ХХЗХ-ны зүгээс имэйл бичиж (IIC Mongolia Event талаар мэдээлэл хүргэх замаар) тодруулах зүйл байгаа эсэх, процесс нь ямар байгаа талаар тодруулсан имэйл хүргүүлсэн.
  4. Старлинкээс 2023 оны 06 дугаар сарын 05-нд Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг имэйлээр ирүүлсэн" гэлээ.

“Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам“ ХХК-д тавьсан онцгой дэглэмийг дуусгавар болголоо
“Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам“ ХХК-д тавьсан онцгой дэглэмийг дуусгавар болголоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.