Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Төрийн өмчийн 20 авто зам засварын компанийг татан буулгаж, нэг АЗЗА нэгтгэл болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн 20 авто зам засварын компанийг татан буулгаж, нэг АЗЗА нэгтгэл болгох шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар болсон юм.

Авто зам засвар арчлалтын компаниудыг нэгтгэсэн компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, олон нийтийн шууд хяналтад оруулснаар удирдлагын зардал их хэмжээгээр буурах, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн тогтвортой ажиллуулах, техник тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэнэ.

О.Баасанхүү: Жагсаалтаар нэр дэвшигчид дотор намын дарга, одоо байгаа УИХ-ын гишүүд орж болохгүй
О.Баасанхүү: Жагсаалтаар нэр дэвшигчид дотор намын дарга, одоо байгаа УИХ-ын гишүүд орж болохгүй
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.