Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

Монгол улс Гэгээн Ширээт Улс хоорондын дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой 2022 онд тохиосон юм. Энэхүү айлчлал нь Гэгээн ширээт улсаас манай улсад зочилж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог аж.

Айлчлалын өмнө тус улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад хүрэлцэн ирээд буй юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тэргүүн хамба нар албан ёсны хэлэлцээ хийж хоёр талын хамтын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцан хэлэлцэнэ.

М.Янжинлхам

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт боллоо
“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт боллоо
 
Б.Энхбаяр: Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсныг таслан зогсооно