УИХ-ын чуулганы нэгдсэн өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "ҮХНӨ батлагдав. Алхам урагш. Баяр хүргэе. Гэхдээ илүү хүчлэх учиртай АН яагаад 50:50 зарчмаас ухрав. Яагаад гишүүдийн тоог цөөлнө гэв. Ард олноо дагуулах биш дагаж попров. Коммунист гэгдэх МАН дэвшилт санаачилга гаргаж, ардчилагч гэгдэх АН тэрнийг нь хойш нь яагаад татав. Би, бид үүнийг харлаа. Түүх бол түүх болж үлдэнэ. Харамсалтай.
АН-ын дарах жин илүү тусмаа сайн гэж би боддог. Энэ намд хайртайдаа биш. Улсаа, намаа бодоод тэр. 1990 мажоритар сонгуулиар бүрдсэн АИХ-д МАХН 343, МоАН+МҮАH+МСДН 34 суудал авч байв. Харин пропорц санал хураалтаар бүрдсэн УБХ-д МАХН 33, МоАН+МҮАH+МСДН 18 суудал тус тус авч байв. Түүх ийм юм. Тийм учраас пропорц хэмжээг бууруулах байр суурь барьсан одоогийн АН-д гайхах, бухимдах хоёр боорцог зэрэг хөдлөөд буй" гэжээ.