Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Хөгжлийн банкны хэрэг шийдвэрлэгдэх хүртэл Ц.Хуланг цагдан хорино

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож тэдгээрийн шүүх хурал 31 дэх өдрөө үргэлжилж буй юм. Нийт 215 оролцогчтой шүүх хуралдаан нийт 9 үе шаттайгаар явагдах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрөв дэх үе шат явж байна. Тухайн хэргийн шүүх хуралдааны ачааллаас болж бусад хэргүүдийн үйл явц цагтаа товлогдохгүй хойшлох, шүүгчийн нөхцөл байдлаас болж удаашралтай явж буй.

Тодруулбал, яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл товлогдоогүй байгаа бөгөөд энэ тухай ШЕЗ-ийн холбогдох албан тушаалтнаас мэдээлэхдээ Хөгжлийн банкны хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл Ц.Хуланд холбогдох шүүх хурлыг товлон хуралдуулах боломжгүй хэмээлээ.

Эргэн сануулахад, Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татаж, цагдан хорьсон билээ.

ШЕЗ-ийн  хэлтсийн дарга Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг ЭХАШШ-д шилжиж ирээгүй. Прокурорын саналаар 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан
ШЕЗ-ийн хэлтсийн дарга Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг ЭХАШШ-д шилжиж ирээгүй. Прокурорын саналаар 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд