Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход долоон настай эмэгтэй хүүхэд нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг нь гаргасан байна. Шалгалтын явцад охиныг хүчирхийлж дараагаар нь жорлонд хаясан гэх нөхцөл байдал тогтоогдож буй аж. Тус хэргийг одоогоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Хэрэг үйлдсэн этгээд нь шоронгоос суллагдаад удаагүй 21 настай эрэгтэй байжээ. Тухайн этгээд хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллагаас илрүүлж, баривчлаад буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд талийгаач охины ахынх нь найз байжээ.
Ташрамд дурьдахад, тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу бүх насаар нь хорих санкцтай байдаг аж.