Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны талаар болон өнөөдөр нийтэд ил болж буй сангуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр "Есөн сан нээлттэй байршаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр дараах сангуудын мэдээллийг нэмж байршуулж байна. Үүнд:

-БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан

-БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан

-ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

-СЯ: Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан

-ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас мэдээлэл ирүүлсэн. Өчигдөр ЦХХХЯ-ны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Сангийн яамны Төсвийн тогтворжуулалтын сан, Засгийн газрын нөөц сангууд мэдээллээ ирүүлсэн. Эдгээр санг ирэх долоо хоног гэхэд байршуулах болно. Мөн түүнчлэн 2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж оруулсан" гэлээ.

ЦЕГ: Архангай аймагт 31 настай эрэгтэй 49 настай таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг илрүүллээ
ЦЕГ: Архангай аймагт 31 настай эрэгтэй 49 настай таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг илрүүллээ
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц