Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс “Яараад яахавдээ-2” аян эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас хэвлэлийн хурал хийлээ.

Тээврийн цагаагийн урьдчилсан сэргийлэх хэлтсийн  дарга Хошууч Энхболд: Цагдаагийн байгууллагаас 2017 оноос эхлээд зуны улиралд орон нутгийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү аянг зохион байгуулж эхэлснээр зам тээврийн осол 19 хувиар, 36 хувиар жил жилээр буурч эхэлсэн эерэг үр дүн гарч байсан. Энэ жилийн хувьд 2020 оны эхний зургаан сарын хугацаанд улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 180 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан.

Үүнээс 130 тохиолдол нь хөдөө орон нутгийн замд зорчиж явахдаа осол гаргасан байна. Эдгээр иргэдийн хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргах шалтгаан 45 тохиолдол согтуугаар хөдөлгөөнд оролцсон, 36 тохиолдол мотоциклтой явж байхдаа, 76 тохиолдол нь онхолдох гэсэн шалтгааны улмаас зам тээврийн осол гаргаж, амь насаа  алджээ.

Тиймээс эдгээр зам тээврийн ослыг бууруулахын тулд “Яараад яахав дээ-2 ” аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. 

Орон нутагт зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаагийн шалтгаан нь хэдийгээр хурд хэтрүүлсэн холбоотой боловч тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчид хамгаалах бүсээ зүүдэггүй нь илүү эрсдэл дагуулдаг.

Тиймээс бид энэ жил орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл болгоныг зогсоож шалгахаас гадна арын суудалд сууж яваа зорчигчдыг суудлын бүс зүүхийг шаардана.

 

 

 

 

 

Л.Мөнхтүшиг: Долдугаар сард гурван мянга орчим иргэнээ татан авна
Л.Мөнхтүшиг: Долдугаар сард гурван мянга орчим иргэнээ татан авна
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.