Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Долдугаар сард гурван мянга орчим иргэнээ татан авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:  2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нийтдээ 26 удаагийн тусгай үүргийн нислэг хийсэн байна.   5916 иргэнийг, нислэгээр, авто зам болон явганаар 5588 иргэнийг татан авлаа. Нийт дүнгээр одоогийн байдлаар 11504 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 

Одоогоор Улаанбаатар хотод 27 байршилд 2316 хүн тусгаарлах байранд байна. Орон нутгийн гурван цэгт 242 хүн тусгаарлалтанд байна. Гэрийн ажиглалтанд 664 хүн шилжчихсэн байна. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг дуустал сунгасан ч өндөржүүлсэн бэлэн байдлын хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотой хязгаарлалт долдугаар сардаа үргэлжилнэ. 

Долдугаар сард хийгдэх нислэгүүдийн хуваарь гарсан. 

7 дугаар сарын 2-нд Сөүл рүү хоёр онгоц нисгэнэ. Тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж эдгээр нислэгийн давтамжийн тоог нэмж байгаа.

  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг үйлдэнэ. 
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигчдыг авна.
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл рүү БНСУ-д байгаа иргэдээ татан авна.
  • 7 дугаар сарын 21-нд Токио руу нислэг үйлдэнэ.
  • Хамгийн сүүлд 7 дугаар сарын 26-ны өдөр Франкфурт руу нислэг үйлдэнэ. 

Эдгээр хуваарийг гаргахдаа тусгаарлах байрны суларч байгаа боломжийг харгалзан үздэг. Долдугаар сарын сүүлээр тусгаарлах байрны боломжийг харж байгаад дахин нислэг хийх боломжийг судалж байна. Энэ сард урьдчилсан тооцоогоор гурван мянга орчим иргэнээ татан авах төлөвлөгөө гарсан байна. 

"Маргаашийн шүүх дээр Ж.Эрдэнэбатыг чөлөөлж, гишүүний тангараг өргөх боломжийг нь олгоно гэж найдаж байна"
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.