Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Маргаашийн шүүх дээр Ж.Эрдэнэбатыг чөлөөлж, гишүүний тангараг өргөх боломжийг нь олгоно гэж найдаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд


Монгол Ардын Намын Долдугаар Бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Уг хурлын дараа Сэлэнгэ аймгийн МАН-ын төлөөллүүд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэд "Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт МАН-аас гурван нэр дэвшигч дэвшсэнээс нэг нь шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон. Гэвч УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн болох болзолоо хангаж сонгогдсон. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаад байна. Тангарагаа өргөх боломж нь бүрдэхгүй байна. Маргааш Ж.Эрдэнэбат гишүүний гэм буруугийн шүүх хуралдаан болно. Бид шүүгч нарт нөлөөлөл үзүүлж байгаа юм биш. Өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Маргаашийн шүүх дээр улс төрийн шийдвэр битгий гаргаасай. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг чөлөөлж, УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжийг нь  бүрдүүлж өгнө гэж найдаж байна" гэв. 

Сэлэнгэ аймгаас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат 22,620 хүний саналаар тойрогтоо нэгээр гарч ирсэн юм. Ингэснээр тэр хорих ангиас нэр дэвшигчдийн дундаас УИХ-д сонгогдсон ганц гишүүн болоод байгаа юм. Ж.Эрдэнэбатын хувьд цагдан хоригдох болсон шалтгаан нь,

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн компанид нэг сая төгрөгөөр худалдан аваад түүнийгээ цааш зарсан гэх хэрэгт холбогдсон. 

Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон ч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу маргааш буюу долдугаар сарын 2-ны өдрийн 11 цагт болохоор товлогджээ.

СТАТИСТИК: Монгол эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйнх 76 байна
СТАТИСТИК: Монгол эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйнх 76 байна
 
Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
Импорт 2023 оны мөн үеэс 25.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.