Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Монгол эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйнх 76 байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын хүн амын дундаж наслалтын тооцоо 2010 онд эмэгтэй 72, эрэгтэй 65 байсан бол 2019 онд эмэгтэй 76, эрэгтэй 66 нас болсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. 

Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” билээ. Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм.

Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.4 жил, эмэгтэй хүүхэд 76.0 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.

Хүн амын дундаж наслалт нь нэмэгдэх, хорогдох нь – Хүн амын нас баралтын түвшин, Нялхсын нас баралтын түвшнээс шууд хамаардаг аж. 

 

Ховд аймагт хоёр иргэн
Ховд аймагт хоёр иргэн "тарваган тахал"-аар өвчилсөн нь батлагдлаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.