Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургаан сарын 30-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 406 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэнд нь халдвар илрээгүй. Ажиглах байранд тусгаарлалтанд байгаа 378 хүний давтан шинжилгээг хийсэн. Ковид-19 халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д сэжигтэй гэж үзэн тусгаарласан хоёр хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтанд орлоо. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс эмчлэгдээд дараагийн ажиглалтанд шилжээд байсан жирэмсэн эмэгтэй төрж, охинтой боллоо.

Нийт Монгол улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 220, үүнээс 176 хүн эдгэрч, 44 хүн эмчилгээнд байна.

 

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн ажиллана
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн ажиллана
 
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг нь тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг нь тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.